2021-11-09 18:38
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: 6.1.Шүүх хуралдааныг нээх, шүүх хуралдааны ирцийг илтгэх, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэх /35.1/
Тайлбар:
2021-11-09 18:39
Шүүх хуралдаан дууссан
Үндэслэл: 12.1.Шийдвэрлэсэн
Тайлбар: Шүүгдэгч Ногоон овогт Пүрэвдоржийн Баасанбаярыг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ногоон овогт Пүрэвдоржийн Баасанбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ногоон овогт Пүрэвдоржийн Баасанбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Шүүгдэгч П.Баасанбаярын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч П.Баасанбаярыг тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 5-д зааснаар шүүгдэгч П.Баасанбаярт "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" уургийг тус тус хүлээлгэж, шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Баасанбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй "Даюун" маркийн 420.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг улсын орлого болгож, 2021 он 06 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн саналыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эрүүгийн 2134000000195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч П.Баасанбаяр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдаж, шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв.