2021-06-07 16:00
Шүүх хуралдаан зарласан
Үндэслэл:
Тайлбар:
2021-06-07 19:23
Шүүх хуралдаан хойшилсон
Үндэслэл: Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан
Тайлбар:
2021-06-08 09:12
Шүүх хуралдаан хүлээгдэж байна
Үндэслэл:
Тайлбар:
2021-06-08 09:57
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгаж байна.
Тайлбар: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Энхжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар ирсэн. Хариуцагчийн өмгөөлөгч н.Түвшинтамирт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй.
2021-06-08 10:00
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзал байгаа эсэхийг тодруулж байна.
Тайлбар: Даргалагч: ...шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзал байна уу? гэхэд,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татгалзал байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Энхжин: Татгалзах татгалзал байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татгалзах татгалзал байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч: Татгалзах татгалзал байхгүй гэв.
2021-06-08 10:07
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаж байна.
Тайлбар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ойлголоо гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Энхжин: Ойлголоо гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ойлголоо гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч: Ойлголоо гэв.
2021-06-08 10:09
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж байна.
Тайлбар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяагаас шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Түвшинтамирын шүүх хуралдаанд давхцаж байгаа тул хүсэлтээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр н.Энхжинг шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна гэв.
2021-06-08 10:16
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Хүсэлттэй холбоотой тайлбар хэлж, асуулт асууж байна.
Тайлбар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Энхжин Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтээр өмгөөлөх хууль зүйн үндэслэлтэй тул хүсэлтийг хүлээн авна уу гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтээр оролцох эрх зүйн зохицуулалт байдаг. Гэтэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд хүсэлтээр оролцох хууль зүйн зохицуулалт байдаггүй гэхэд
Хариуцагчийн өмгөөлөгч н.Энхжин: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлт нь үндэслэлтэй байна гэв.
2021-06-08 10:18
Шүүх хуралдаан завсарласан
Үндэслэл: Хүсэлт хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарласан байна.
Тайлбар: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяагаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр н.Энхжинг хүсэлтээр оролцуулах хүсэлт гаргасанийг шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулав.
2021-06-08 10:23
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Хэргийг хэлэлцэж эхэлсэн.
Тайлбар: шүүх бүрэлдэхүүнээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь үндэслэлтэй гээд гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.
2021-06-08 10:24
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Хэргийг хэлэлцэж эхэлсэн.
Тайлбар: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг захирамжид гаргасан гомдлоо танилцуулж байна.
2021-06-08 10:27
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Хэргийг хэлэлцэж эхэлсэн.
Тайлбар: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч н.Энхжин нар гомдолтой холбогдуулан хариу тайлбар гаргаж байна.
2021-06-08 10:29
Шүүх хуралдаан үргэлжилж байна
Үндэслэл: Хэргийн оролцогчид нэмэлт тайлбар гаргаж байна.
Тайлбар: Захирамжид гаргасан гомдолтой холбогдуулан нэмэлт тайлбараа танилцуулав.
2021-06-08 10:38
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна
Үндэслэл:
Тайлбар: Гомдол хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөв.
2021-06-08 10:39
Шүүх хуралдаан дууссан
Үндэслэл:
Тайлбар: гомдолын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг ханахгүй орхиж шийдвэрлэв.