Жагсаалт руу буцах   Та энэ товч дээр дарж шүүх хуралдааны явцыг цаг тухайд нь мэдэх боломжтой
Шүүх хуралдааны мэдээлэл
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн:
Х.Тасхын
Нэхэмжлэгч:
Б.Бямбадорж
Хариуцагч:
Б.Амартүвшин
Маргааны төрөл:
1.4. Бусад зээл
Хурал болох огноо:
2021-06-02 08:00
Танхим:
Иргэний хэргийн шүүх хуралдааны танхим
Хэргийн индекс:
153/2019/00488/и
 
Шүүх хуралдааны ирц
Нэхэмжлэгч:
Б.Бямбадорж
Хариуцагч:
Б.Амартүвшин
 
Шүүх хуралдааны явц
2021-05-19 13:30
Шүүх хуралдаан зарласан  
Үндэслэл:
Тайлбар:
2021-05-19 14:38
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгаж байна.
Тайлбар: шүүх хуралдааны ирц бүрэн.
2021-05-19 14:39
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзал байгаа эсэхийг тодруулж байна.
Тайлбар: Нэхэмжлэгч: Татгалзал байхгүй гэв. Хариуцагч: Татгалзал байхгүй гэв.
2021-05-19 14:40
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаж байна.
Тайлбар: Нэхэмжлэгч: Ойлголоо гэв. Хариуцагч: Ойлголоо гэв.
2021-05-19 14:42
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийг хэлэлцэж эхэлсэн.
Тайлбар: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
2021-05-19 14:53
Шүүх хуралдаан завсарласан  
Үндэслэл: Хүсэлт хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарласан байна.
Тайлбар: Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах хүсэлт гаргав.
2021-05-19 15:00
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна  
Үндэслэл:
Тайлбар: Харицагчаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан.
2021-05-19 15:04
Шүүх хуралдаан хойшилсон  
Үндэслэл: Өмгөөлөгч авах хүсэлт гаргасан
Тайлбар: хариуцагчаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан.
2021-06-02 09:16
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгаж байна.
Тайлбар: нэхэмжлэгч Б.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жаргалбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн. Өөр дуудагдсан хүнгүй.
2021-06-02 09:29
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзал байгаа эсэхийг тодруулж байна.
Тайлбар: Даргалагч: Шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Х.Тасхын би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг татгалзах эрхтэйг тайлбарлаж, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад: Нэхэмжлэгч: Татгалзал байхгүй гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татгалзал байхгүй гэв. Хариуцагчийн өмгөөлөгч: Татгалзал байхгүй гэв.
2021-06-02 09:31
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаж байна.
Тайлбар: Даргалагч: Шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг тайлбарлаж өгье. Оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай захирамж гарсны дараагаар хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, өмгөөлөгч авах, нотлох баримт гаргаж өгөх, хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах, гэрч асуулгах, шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдол гаргах, хуульд заасан бусад эрхийг эдэлж оролцоно. Үүргийн хувьд шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, шүүхийн шийдвэрийг өөрсдөө гардан авах, хуульд заасан бусад үүргийг хүлээж оролцоно. Эрх, үүрэг талуудад ойлгомжтой юу? гэхэд, Нэхэмжлэгч: Ойлгомжтой гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ойлгомжтой гэв. Хариуцагчийн өмгөөлөгч: Ойлгомжтой гэв.
2021-06-02 09:33
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж байна.
Тайлбар: Даргалагч: Хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдаанд гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байна уу? гэхэд, Нэхэмжлэгч: Шүүхэд өөрийн тайлбарыг бичгээр гаргаж байна гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй гэв. Хариуцагчийн өмгөөлөгч: Байхгүй гэв.
2021-06-02 09:34
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал, хүсэлт байгаа эсэхийг асууж байна.
Тайлбар: Даргалагч: Талуудад эвлэрэн хэлэлцэх санал байна уу? гэхэд, Нэхэмжлэгч: Байхгүй гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй гэв. Хариуцагчийн өмгөөлөгч: Байхгүй гэв.
2021-06-02 09:37
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийг хэлэлцэж эхэлсэн.
Тайлбар: Даргалагчаас: Шүүх хуралдааны дарааллыг хуульд зааснаар тогтоож, дараах шүүх хуралдааны дараалалтай холбоотой санал байна уу? гэхэд Нэхэмжлэгч: Байхгүй гэв. Хариуцагчийн өмгөөлөгч: Байхгүй гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхүй гэв.
2021-06-02 09:38
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийг хэлэлцэж эхэлсэн.
Тайлбар: Даргалагч: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулна уу? гэхэд, Нэхэмжлэгч: Нэхэмжлэлийн шаардлага тодруулснаар шүүх хуралдааныг хэлэлцэж эхлэв.
2021-06-02 09:41
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мэтгэлцэж байна.
Тайлбар: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ тодруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлтэй холбогдуулан асуулт, тодруулга явагдаж байна.
2021-06-02 09:54
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мэтгэлцэж байна.
Тайлбар: Даргалагч: Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулна уу? гэхэд, Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүх хуралдааныг 10 минут түр завсарлуулж өгнө үү гэв.
2021-06-02 09:56
Шүүх хуралдаан завсарласан  
Үндэслэл: Хүсэлт хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарласан байна.
Тайлбар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг 10 минут түр завсарлуулж өгөх хүсэлт гаргав.
2021-06-02 10:12
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Хэргийг хэлэлцэж эхэлсэн.
Тайлбар: Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, татгалзлын үндэслэл, дүгнэлтээ танилцуулав.
2021-06-02 10:22
Шүүх хуралдаан үргэлжилж байна  
Үндэслэл: Нотлох баримт шинжлэн судалж байна.
Тайлбар: Даргалагч: Шинжлэн судлуулах баримт байна уу? гэхэд, Нэхэмжлэгч: Байхгүй гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй гэв. Хариуцагчийн өмгөөлөгч: Хэргээс судлуулах баримтуудыг уншиж танилцуулав.
2021-06-02 10:39
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна  
Үндэслэл:
Тайлбар: Шүүх хуралдаан завсарлаж, даргалагч шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров.
2021-06-02 10:44
Шүүх хуралдаан дууссан  
Үндэслэл: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. /ИХШХШТХ-ийн 115.2.2/
Тайлбар: зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.